- Jung Chang “Wild Swans”. Монгол хэлнээ “Зэрлэг хун” нэрээр орчуулагдсан энэ зохиолд Хятадад төрж өссөн гурван охины тухай өгүүлнэ. Чухам юуны тухай бичсэн болоод энэ жагсаалтыг тэргүүлдэг вэ гэдэг дээр хүмүүс өөр өөр өнцгөөс харах байх. Үнэн үг хэлсэн хүн ноён өстэй гэдэг шүү дээ.
- Луис Каролл “Алиса гайхамшигийн оронд” 1931 онд Хунан мужид эхэлж хоригложээ. Амьтан хүний хэлээр ярих нь зохисгүй зүйл бөгөөд энэ нь хүүхдүийн хүмүүжилд асар сөргөөр нөлөөлж, хүн амьтан хоёрыг ижил төвшинд байдаг мэт сэтгэгдэл төрүүлнэ гэж айжээ.
- Lun Ying-tai “Big River, Big Sea, Untold Stories 1949”. Эх газраас Тайванийн арлыг тэр жил зорьсон хэдэн зуун мянган хүмүүсийн бодит түүх, гуниг харуусал, хагацал нулимсын тухай энэ номд өгүүлсэн болохоор түүхийг гуйвуулсан гэсэн шалтгаанаар энэ зохиолыг хориглодог юм байна. гэхдээ Тайваньд хэдийнээ 100.000 хувь борлогдсон энэ номыг хүссэн хүн цахим хэлбэрээ олоод уншчих бас боломжтой. Энэ номын тухай дэлгэрэнгүйг манай уншигч тэмдэглэн бичсэнийг http://bookish.mn/booknotes/80 -аас уншаарай.
- Дахиад л Jung Chang. Түүний бичсэн “Mao: Unknown Story” ном нэг хэсэгтээ бас шуугиан тарьж, Хятадад худалдан борлуулахыг бүр мөсөн хоригложээ.
- Хятадын тэрс үзэлтэн Ма Жианы зохиолуудыг уншихад яг л баримтат кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Түүний “Red dust. A Path through China” зохиолыг би Тайваны номын дэлгүүрээс авч уншиж байлаа.
- Zhou Weihui “Shanghai baby”. Уг нь хайр дурлал, янаг амрагийн тухай зохиол боловч үүнд орчин үеийн Хятад залууст буруу үлгэр дуурайлал өгөх магадлалтай номын нэгдүгээрт жагсчээ. Зарим шүүмжлэгчид энэ зохиолын Хятадын сексийн хувьсгал ч гэж нэрлэх нь бий.
- Хятадын шоронгоор явсан яруу найрагч Ляо И Үгийн бичсэн “For a song and a hundred songs: A Poet`s Journey Through A Chinese Prison” зохиолыг гарсан даруйд нь хаах тушаал өгчээ. 1989 оны тэмцлийн үеэр баригдаж шоронд суухдаа тэнд залуусыг бөөн бөөнөөр нь хэрхэн тамлаж зовоодог байсан тухай л бичсэн хэрэг.
гээд энэ жагсаалт цаашаа хөвөрнө.
Аль ч улсад хүүхэд залуустаа уншуулахыг хориглодог ном гэж байх. Өөрийн өв соёлыг хадгалан авч үлдэхээс эхлээд өчнөөд янзын шалтгаан байдаг байх. Миний бие харь нутагт байхдаа Барбара Дэмик “Атаархах зүйл үгүй” (Nothing to Envy) номыг Амазоноос захиалж унших гээд л бараагүй юм даа. Үзвээс тэр нутагт бас хорьсон бололтой.
Гэтэл өнөөдөр Монголд ийм шүүлтүүр байна уу?
No comments:
Post a Comment