Данжийн газар ажиллуулдаг хүнийг үнэд хүрч болох юм болгоныг авдаг гэж ихэнх хүмүүс боддог. Ямар гараар орсон эд болоод хэний аманд үмх будаа болж орох гэж байгаа зүйл вэ гэдгийг энэ олон жил ажиллахдаа өвгөн би хараад танихтайгаа болж. Барьцаалан зээлэх гэж байгаа эд нь болоод байхад хүн нь таалагдахгүй, эсвэл хүнийг нь өрөвдсөн ч эд нь санаанд хүрэхгүй үе ч бий.
Нэгэн удаа амандаа далдуу модны самар (檳榔 далдуу модонд ургадаг энэ самрыг Тайвань эрчүүд зажилдаг бөгөөд энэ нь сэргээх үйлчилгээ бүхий нэг төрлийн тамхи болдог юм) зажилж, улаан хошуулсан нэг эр манайд ирлээ. Замын нөгөө талд харагдах ганган тэргийг зааж данжлах юм гэнэ. Тухайн үедээ моодонд орж байсан ганган тэрэг яахаараа энэ эрийн мэдэлд явж байдаг байна гэж гайхаад хэдэн төгрөг хэрэгтэйг нь асуув. Мань эр энэ сайхан эдийнхээ зах зээлийн үнийн ердөө л арван хувийг авна гэнэ. Нэг л биш санагдаад явчихлаа.
Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх гэж байгаа юм шиг санагдах хэдий ч өнөө эрийг харахаар итгэл төрж өгсөнгүй. Юутай ч түүнийг дагаад гарч тэргийг үзэхээр боллоо. Хамрыг нь сөхөж нэлээд харлаа, ээ дээ мөн ч сайхан эд байна. Дөрвөн дугуй шинээрээ, ширхэг ч зураас байхгүй. Намайг ийнхүү тойрч үзэж байхад мань эр хэдэн төгрөгөөр хаанаас авсан, яагаад одоо мөнгө хэрэгтэй болсон гээд л ярьж болох бүх зүйлийг ам хуурайгүй чалчина.
Яалт ч үгүй сайхан эд! Яаж яваад энэ хүний гарт орчихов гэж бодоод өнөөх рүү хартал эхнэр хүүхдээ суулгаад ийшээ тийшээ явснаа хүртэл хэлээд авлаа. Бүхээгт нь орж суугаад харж шалгаж болдог хамаг зүйлийг нь ухаж төнхөж хамгийн сүүлд нь хөгжмийг нээвэл дуурийн CD гараад ирэх нь тэр. “Энэн шиг нөхөр Тайвань ардын дуу л сонсоно уу гэхээс ийм юмыг ганц ч минут тэвчээртэй сонсохгүйсэн” гэж бодогдоод “Та ч хөгжмийн мэдрэмжтэй хүн байна шүү!” гэтэл ээрч мууран байж “Аа, наадах чинь… надад энэ тэргийг зарсан эзний эд байна” гэж авч байна. “Эхний СD бол эзэн хүнийх нь хамгийн их сонсдог хөгжим байдаг юм шүү дээ” гэж бодсон ч түүнд энэ бодлоо хэлсэнгүй.
Гэхдээ бас “Хулгайн эд байна шүү дээ!” гээд хэлчихэж чадсангүй. Тэгээд “Уг нь ч сайхан эд байна. Даанч таны машины бичиг баримт хуурамч байна” гэчихлээ. Өнөө эрийн нүд нь том болж ирээд “Яалаа гэж дээ! Хаана нь хуурамч байна? Алив үзүүлээдэх” гэв. “Алив зүйлийн хуурамч жинхэнийг тэндээ байна гээд шууд хэлчихэж болдоггүй юм” гэхэд олон зүйл ярьсангүй машинаа жолоодоод холдлоо.

Өдөр бүр манайхыг
зорьж ирдэг олон хүний дунд худалч, хулгайч нөхөд бишгүй л байдаг болохоор тэр
нөхрийг бараг мартах шахсан байлаа. Гэтэл нэг өдөр зурагтаар онц ноцтой гэмт
хэргийг илрүүлж, олон үнэтэй зүйлийг эзэдэд нь буцаан өглөө гээд л шуугиж
байна. Ахиулан харвал өнөө үнэт зүйл дунд надад нам шалгуулаад явсан сайхан эд
маань зогсож байх нь тэр.
“Үгүй нээрээ, би
яаж мөнгө өгчихсөнгүй вэ? Хэрэгт орохоо шахлаа шүү” гэж бодож билээ.
Хулгайч хүмүүсийн
нүдэнд данжийн газар бол диваажин шиг л харагддаг байх. Хүний нүд хариулж авсан
зүйлээ хэдэн цаасаар солих гэж улайрах тэднийг үзэн ядаж, аль болох энэ бүхнээс
хол явах юмсан гэж боддог юм даа.
Жижигхэн алтан
бөгжнөөс эхлээд үнэтэй цүнх, алтан хошуутай үзэг, аяга таваг, хүүхдийн төгөлдөр
хуур, хөгшчүүлийн насаараа эдэлсэн зүйл гээд энэ бүхний цаана ХҮН л байдаг.
Хүний сэтгэл шингэсэн тэр бүх зүйлийн цаана хуучны дурсамж, баярын нулимс, харууслын
гаслан байдаг юм шүү.
No comments:
Post a Comment