Бээжин хотод очих бүртээ орох дуртай газрын
маань нэг энэ дэлгүүр. Хүн ихтэй, хөлс үнэртэй ч гэсэн ороод авсан тохиолдолд
юун тэр халуун, жаргана шүү дээ. Ойролцоогоор 200.000 номтой гэх энэ дэлгүүр
хэзээ ч очсон олны хөлд дараастай. 1937 онд Коммунист намын үзэл суртлын
хэлтсийн нэг хэсэг болгон байгуулсан энэ дэлгүүр 1942 онд Шинхуа нэртэй болсон
гэнэ. 2003 онд Хятадын эрхлэн гаргах группын 中國出版集團 дор очиж
Хятадын хамгийн том сүлжээ номын дэлгүүр болгон зохион байгуулагджээ.
Давхар бүртээ төрөлжүүлсэн олон номноос өөрийн
сонирхсоноо олж авахад амаргүй гэж бодох хэрэггүй. Хайлтын систем бүхийн машинд
хайж буй номын нэр, зохиогч зэргийг нь оруулахад л гараад ирнэ. Харин бусад
орны номын дэлгүүрийн худалдагч нар шиг найрсаг, хүлээцтэй үйлчлэх нь юу л бол.
Сүүлийн үед шимтэн уншиж буй Хятадын блогч Хан Ханы номыг хайж асуухад “Хятадаар
уншиж чаддаг бол тэндээс өөрөө хайгаад ол!” гэж тушаалаа. Даруй өнөө машинд
очиж нэрийг нь хийтэл ярайгаад гараад ирэх нь тэр. “Үгүй, ийм амархан байхад
завгүй хүнийг өдөх хэрэг юу байна” гэж өнөө худалдагчийг өмөөрөх сэтгэл төрөв.
Хайсан номоо олж авчихаад олны дундуур харц гүйлгэн өөр сонин ном юу байгаа бол
гэж жаал алхав.
Уран зохиолын ном ер нь 25-35 юань буюу
7500-10500 төгрөгний үнэтэй байна. Номын үнийг нэмэх хэрэгтэй гэж нэг найз
маань ярьж байсныг саналаа. 500.000 төгрөгний цалинтай Монгол залууд нэг ном
25.000 төгрөгний үнэтэй байна гэдэг өнөөдөртөө хангалттай үнэтэй. Харин 5000
юанийн цалинтай Хятад залууд нэг ном 25 юанийн үнэтэй байна гэдэг манайхаас
даруй 10 дахин хямд байгаа нь харагдаж байна.
Гуравдугаар давхарт байх гадаадын ном хэсэгт би
очих бүртээ хамгийн их цагийг үрдэг юм. Учир нь “Бовари хатагтай”, “Жэйн Эйри”, “Том Соир” гэх мэт сонгодог бүтээлүүдийг эх хэлээр нь маш хямдаар
худалдан авах боломжтой. Заримдаа бүр 5-8 юань гэнэ.
Хөл гишгэх газаргүй нэг давхар бол хүүхдийн
номын хэсэг. Аав ээждээ хөтлүүлэн ирсэн
жаалууд дуртай номоо газраар нэг тараагаад тавьчихсан уншиж суугаа харагдахад “Өнөө
дээд давхарт надад ширүүлэхсэн худалдагч эмэгтэй эднийг харсан бол дуугүй
өнгөрөхгүй дээ” гэж бодлоо.
Хаа газрын номын дэлгүүрийн соёл тэнд бас
байсаар л. Цаасан уут, цаасан боолт, утсан боолт гээд номоо сугавчлаад гараад
явахад бэлэн болгоод өгнө. Агааржуулалт тааруухан, түм түжигнэж бум бужигнасан
энэ дэлгүүрээс энэ удаа хэдэн ном өвөртлөөд гарсан минь энэ буй заа.
Шинхуа номын их дэлгүүрийн Ванфүжин салбарын
хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг уншигч танд хүргэж байна.
Гадаад хэлээр хэвлэгдсэн ном
1. “House of Cards” Micheal Dobbs
2. “The Three body problem” Liu Cixin
3. “The Three body problem ll – The dark forest” Liu Cixin
4. “The Kite runner” Khaled Hosseini
5. “The shadow thief” Mark Levy
6. “Miracle of the Namiya General Store” Keigo Higashino
7. “One hundred years of solitude” Gabriel Garcia Marquez
8. “Missing Person” Patrick
Modiano
9. “Service of All the Dead” Peter Hammond
10. “The Silent World of
Nicholas Quinn” Colin Dexter
Дотоодын зохиолчдын ном
1.
在这复杂世界里
(“Энэ адармаатай ертөнцөд”)
2.
南京大屠杀全纪实
— 何建明 (“Нанжингийн их аллагын бүрэн баримт” Хэ
Жиэнмин)
3.
初恋爱
— 九夜茴 (“Анхны хайр” Жиү Ехуй)
4.
原谅不美好
- 韩梅梅 (“Уучилна гэдэг тийм ч сайхан биш” Хан Мэимэи)
5.
匆匆那年
(全二册)完美纪念版 - 九夜茴 (“Хоромхон зуурын тэр жил”
Жиү Ехуй)
6.
最遥远的距离
- 张小娴 (“Хамгийн хол зай” Жан Сиао Сиэн)
7.
死神永生
三本 - 刘慈欣 (“Үхэл мөнхийн амьдрал” 3 дэвтэр Лю Цисин)
8.
诡案罪1 - 岳勇 (“Далд гэмт хэрэг”
Юэ Ёон)
9.
竟成艺事
- 祝兆良 (“Урлаг болох нь” Жү Жаолян)
10.
看见 - 柴静 (“Харах өнцөг”
Чай Жин)
No comments:
Post a Comment