Таныг дэлхий тойруулж чадах 80 номыг www.bookriot.com нэрлэж байна. Та бүхэндээ зориулан англи үсгийн дарааллаар хүргэж байна.
Та үүргэвчээ үүрээд дэлхийгээр аялмаар байна уу? Ном бол хамгийн хямд аялал гэдэг. Тэгвэл дэлхийгээр аялсан юм шиг тийм сайхан мэдрэмж өгөх дараах номуудыг www.bookriot.com нэрлэснийг бид орчууллаа. Манай цахим хуудсыг шимтэн уншдаг та бүхэндээ зориулан англи үсгийн дарааллаар хүргэж байна.
Афганистан - “Kite Runner” Khalid Hosseini: Монгол хэлнээ “Цаасан шувуу наадуулагч” нэрээр орчуулагдсан энэ номд Афганы улс төр нийгмийн хүнд хэцүү үед чинээлэг айлын хүү болон тэднийд зарцлагдах Хазара хүүгийн нөхөрлөлийг өгүүлнэ.
Алжир - “Algerian White” Assia Djebar: Зохиолч Алжерын тусгаар тогтнолын үед тэмцэж яваад алагдсан сэтгэл зүйч, социологич, жүжгийн зохиолч найз нарыгаа дурсан бичжээ.
Ангол - “Good Morning Comrades” Ondjaki: Анголын иргэний дайны үеэр 12 настай хүү болон түүний найзын гэгээн үерхэлийн тухай өгүүлнэ.
Аргинтин - “He who searches” Luisa Valenzuela: Зүсээ хувиргасан тэмдэг судлалын профессор долоо хоногт хоёр удаа нэгэн биеэ үнэлэгч дээр зочилж өөрт нь мэдэгдэлгүйгээр бүсгүйг судалж буй тухай энэ зохиолоос уншаарай.
Австрали - “The Thorn Birds” Colleen McCullough: “Өргөст модны шувуу” нэрээр гарсан кино нь манай үзэгчдэд нэлээн олон жилийн өмнө танил болсон.
Бангладеш - “A Golden Age” Tahmima Anam: Бангладешийн Иргэний дайны үеэр хүүхдүүдээ амьд мэнд авч үлдэх гэсэн бэлэвсэн эхнэрийн тухай зүрх шимшрэм түүхийг өгүүлнэ.
Белги - “Wonder” Hugo Claus: Нэгэн эр галзуурч явсаар Дэлхийн хоёрдугаар дайнаас хорин жилийн дараа Нацистуудаар дүүрсэн байсан эртний нэгэн цайзад орсон тухай энэ зохиолоос уншаарай.
Бразил - “Symphony in White” Adriana Lisboa: Эхийнхээ үхлийг мөшгин явсаар гэр бүлийнхээ нууцыг мэдэж, өнгөрсөнтэй нүүр тулан учир бүхнийг тайлж яваа эгч дүүсийн түүх.
Камбожи - “First They Killed My Father” Loung Ung: Цэргийн нэгэн дээд албан тушаалтны охины дайн тулалдаанд оролцож явсан түүх хийгээд цэрэгт байсан амьдралын тухай дурсамжийг өгүүлнэ.
Камерун - “Houseboy” Ferdinand Oyono: Камерон улс колончлолд байх үед нэгэн залуу хар арьстан хүү нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олох гэж буй тэмцэл.
Канад - “The Blind Assassin” Margaret Atwood: Гол дүрийн хүн зуун дамжин амьдралын үнэн мөрийг хайж буй зохиол доторх зохиол юм.
Чад - “Told by Straight in Chad” Joseph Brahim: Зохиогчийн Чадад өнгөрүүлсэн бага насны амьдралын үйл явдлуудын тухай өгүүлжээ.
Чили - “Ten Women” Marcela Serrano: Сэтгэл мэдрэлийн эмчээрээ холбогдсон 9 эмэгтэйн тэс өөр амьдралуудын тухай энэ зохиолд гарна.
Хятад - “Empress Orchid” Anchee Min: Хятадын сүүлчийн эзэн хааны бага эхнэрийн хаан ширээг хэрхэн булаан авах гэж буй оролдлого, тэмцлийн тухай энэ номоос уншаарай.
Колумб - “One Hundred Years of Solitude” Gabriel García Márquez: “Зуун жилийн ганцаардал” зохиолыг манайд уншаагүй хүн цөөн биз.
Конго - “Full Circle” Frederick Yamusangie: Африкийн хөдөө тосгонд ирсэн хүү амьдралын олон өнгийг олж харж байгаа тухай энэ зохиолд гарна.
Куба - “Farewell to the Sea” Reinaldo Arenas: Кубын хувьсгалын үеэр залуухан яруу найрагч эхнэрийн хамт далайн эрэгт очих бөгөөд амьдралын гуниг бүхнийг энд өгүүлж буй юм.
Эквадор - “Cumanda” Juan León Mera: Эцэг эхийгээ хөнөөлгөсөн номлогчийн хүү нутгийн уугуул омгийн үзэсгэлэнт охинд дурласан түүх.
Египт - “Palace Walk” Naguib Mahfouz: “Кайрийн гурвалсан зохиол”-н эхний хэсэг болох энэхүү зохиолд дарангуйлагч болон түүний хөөрхийлөлтэй эхнэр, хоёр охин, гурван хүүгийн тухай уншигчдад танилцуулна.
Эфиоф - “Cutting for Stone” Abraham Verghese: Энэтхэг ээж Англиа аавын хүүхдүүд болж төрсөн ихэр хөвгүүд өнчирч хоцорсон бөгөөд өсөж том болохын цагт Этиопын Хувьсгалыг эхлүүлсэн эрэлхэг эрс болсон тухай энд өгүүлжээ.
Франц - “Gigi” Collete: Нэр хүнд мөнгөн төгрөгт хэтэрхий их ач холбогдол өгсөн тийм нэгэн гэр бүлд өсөх залуу авхай энэ бүхнээсээ татгалзан өөрийн замаа хайж буй түүх
Герман - “The Quest for Christa T.” Christa Wolf: Хар багын хоёр найзын Дэлхийн Хоёрдугаар дайнаас 1960-аад он хүртэлх амьдралыг өгүүлсэн.
Гана – “Changes” Ama Ata Aidoo: Хүчирхийлэгч нөхрөөсөө салсан тэр нэгэн бүсгүйг баян эр хоёр дох эхнэрээ болгох гэж гуйна. Харин бүсгүй ямар шийдвэр гаргах бол? Энэ номноос олж уншаарай.
Гватемал – “The President” Miguel Ángel Asturias: Дориун зантай дарангуйлагч эр хүч чадлаа хадгалж үлдэхийн тулд өөрийн дайснуудаа ичгүүр сонжуургүй хядаж байгаа тухай.
Гвиние – “The Dark Child” Camara Laye: Африкийн уламжлалт амьдралаас орчин цагийн сэтгэл татсан өөрчлөлт рүү орж буй үеийн дурсамж, тэмдэглэл
Гайти – “Claire of the Sea Light” Edwidge Danticat: Аавынхаа харгис хатуу шийдвэрийг эсэргүүцэн гэрээсээ оргож, сайн сайхан амьдрал хайн тэнүүчлэн явах охины тухай зохилд гарна.
Энэтхэг – “The Palace of Illusions” by Chitra Banerjee Divakaruni: Салшгүй эрхээ эдлэх хүсэлтэй өөрийн 5 нөхөртөө туслах гэсэн Драупади гэх эмэгтэйн түүхийг энэ номноос уншаарай.
Индонез – “Saman” Ayu Utami: Сексийн эрх чөлөөгөө эрж хайх найз хүүхнүүд хийгээд Католик номлогчийн өгч буй зөвлөгөө.
Иран – “Reading Lolita in Tehran” Azar Nafisi: Барууны утга зохиолын хичэлийг гэртээ нэгэн зохиолчоор заалгаж буй охины дурсамжийг өгүүлжээ.
Ирак – “Dreaming of Baghdad” Haifa Zangana: Саддам Хусейны дэглэмийн үед эрх чөлөөгөө хасуулан, Абу Грайбт цөллөгт байгаа хүмүүсийн дурсамжууд.
Үргэлжлэл бий...

No comments:
Post a Comment