Хүнээс мөнгө зээлэх гэж сандарч яваа хүнийг харахад бүх зүйл нь ямар нэг хүндхэн шалгуурын ирмэг дээр ирчихсэн байгаа мэт санагддаг. Гэвч хүнд мөнгө зээлдүүлдэг хүнд ч гэсэн ийм зүйл байнга л тохиолддог юм.
Гучин хэдэн жилийн өмнө энэ ажлыг эхлэх үед аавын минь бизнес дампуурч, би сургуульд сурах уу, ажил хийх үү гэдэг шийдвэрийг гаргах хүндхэн үе байсан юм. Байгаа хэдэн төгрөгөө хадгалах уу, цааш нь арвижуулах уу гэдэг дээр удаан ярилцсны эцэст данжийн газар ажиллуулж, хүнд мөнгө зээлдүүлэх энэ ажлыг эхлүүлэхээр зориг шулуудсан даа. Бизнес эрхлэх эрхээ авч, албан өрөөндөө утас тавиулаад ах дүү нарынхаа өгсөн хэдэн хуучин ширээ шүүгээг оруулж ирээд эхэлж байсан тэр өдөр санаанд тодхон үлджээ.
Ямарваа ажил шинээр эхлэхийн хамгийн том зовлон бол туршлагагүй байдал. Бас хүмүүст залилуулж, энд тэнд нүүж явсаар хагас жил өнгөрөхөд өнөө аавын хөрөнгө оруулсан хэдэн цаас ч дуусаж, ашиг ч гээд байх зүйл олсонгүй. Цааш үргэлжлүүлэхийн тулд найз нөхөд, ах дүү нараасаа асуувч над шиг жулдрай амьтанд хэн мөнгөө өгч тоглуулахыг хүсэхэв, эргээд аавдаа хандлаа. Аав нүүрээ улалзуулан байж миний эхэлсэн ажлыг үргэлжлүүлэх гэж таньж мэддэг бүхнээсээ мөнгө зээлж өгнө. Хүнд мөнгө зээлүүлэх энэ ажил маань аавын ачаар тасарч байгаагүй ч мөнгөгүй болвол сандраад л мөнгөтэй болохоороо бас санаа амар суухгүй. Өглөө хэдэн төгрөгтэй байхад өдөр гэхэд л тараагаад дуусчихна.
Нэгэн өдөр нэг залуу машинаа данжлахаар ирлээ. Өглөө тараасан мөнгөнөөс үлдсэн хэд нь өнөө залуугийн хэрэгтэй мөнгөнд арай л хүрэхгүй байсан тул хэнээс түр зээлэхээ бодлоо. Орж ирсэн хүмүүсийн өмнө утас цохиж хүнээс мөнгө асуух нь зохисгүй тул би гадаа байх нийтийн утаснаас нэг таньдаг ахруугаа залгалаа. Яг тэр үед ах найзындаа даалуу тоглож таарчээ. Тэгээд учир явдлаа хэлтэл “Гэрээс очоод авчих” гэдэг юм байна. Тэгэхээр нь өнөө хүнээ хүлээлгэж байгаад ахын гэр рүү гараад шидчихлээ. Гэтэл тэр айлд байсан хүмүүс намайг нэг нүдээрээ ч харсангүй. Авгай нь гэх хүн учиргүй уурлаж “Ёстой мэдэхгүй юм байна. Надад юу ч хэлээгүй дэг.” гэж ширэв татах нь тэр. Би ч учраа хэлж, хүн хүлээлгэж байгаагаа тайлбарлатал “Хэн болно гэж хэлсэн тэр хүнтэйгээ л харьц.” гээд хөөж гаргах нь холгүй юм боллоо. Араас хаалга тас түгжигдэх чимээ сонсоод золтой л уйлчихсангүй. “Би гэж хүн хэзээ эд нар шиг ийм эрхэмсэг, онгироо хүн болох бол? Надаас тусламж гуйж ирсэн тэр хүнд одоо очоод юу гэж хэлнэ ээ!” гэж бодсоор өнөө ахын даалуу тоглож байгаа айлруу гүйчихлээ. Эхнэрийнхээ яажшуухан аашилсныг миний халтартсан царайнаас мэдсэн бололтой ганц ч үг дуугарсангүй. Хажууд нь сууж байсан хэдэн хүнээс зүс үзсэн нэг ах байхыг харангуутаа би “Ахаа би нэг хүнийг хүлээлгэчихсэн юмаа. Машинаа тавих гэсэн чинь надад мөнгө дутаад. Танд боломж байвал…” гэтэл ах шууд л “Тэг тэг хүү минь, би аавыг чинь танина” гэх нь тэр. Хэдхэн минутын дараа түүний эхнэр боодол мөнгө барьсаар орж ирэв. Би ч хөл газар хүрэхгүй баярлаж өнөө унах гээд байсан нулимс маань сад тавьж билээ.
Энэ ах шиг надад тус болсон бас нэг настан байна. Аавын найз гэсэн тэр хүн манай данжийн газар орж ирээд “Ах нь чамайг ажил эрхлэх болсон гэж дуулаад ирлээ. Май гээд өгчих мөнгө байхгүй болохоор бага залууд эдэлж хэрэглэж байсан алтан эдлэлээ аваад ирсэн нь энэ. Миний хүү үүнийг зараад наад ажилдаа нэмэрлэ” гэж боодолтой зүйл өгчихөөд аяга цай ч амсалгүй гараад явчихаж билээ.
Бас нэг удаа 1981 онд Тайваний Татунг компаний хувьцааны үнэ навс буурч хөрөнгө оруулсан хөгшчүүл хөдөө орон нутгаас ирж, мөнгөө татаж байх үед аавын хэдэн найзууд бэлэн мөнгөө авчихаад манайд ирж хоол идлээ. Ширээний ард сууж байсан буурайнуудаас нэг нь “Энэ их мөнгийг хөдөө газар аваачаад яалтай билээ. Хүү минь чи энэ ажлаа үргэлжлүүлээд надад хувь өгч байвал ямар байна?” гэлээ. Түүний хэлсэн хүүгийн тоо надад тэнгэрээс унасан бэлэг шиг л сонсогдож би гэж хүн үг дуугүй толгой дохилоо. Настанг дуурайсан уу яасан хамт яваа хэдээс нь бас миний ажилд хөрөнгө оруулахаар болж тэр цагаас хойш бэлэн мөнгөний гачаалыг амсалгүй ажлаа үргэлжлүүлэх боломж гарсан юм даа. Гэвч мөнгө гэдэг зүйл тэнгэрээс унаад ирдэггүй, их ажлыг ч гэсэн зээлсэн мөнгөөр л эхэлдэг гэдгийг би тэгэхэд яс махандаа шингэтэл ойлгосон юм.
Түүнээс хойш хэсэг хугацааны дараа нэг эр манайд ирж алтан цагаа данжлахаа хэлсэн ч түүний хүссэн мөнгө нь яг тэр үед надад байсангүй. Тун яаралтай хэрэгтэй байна гэхээр нь хүлээж байгаарай гэчхээд бас л нэг таньдаг ахаасаа зээлэхээр утас цохилоо. “Яг гарах гэж байна. Хурдхан ирээд авчих.” гэхтэй нь зэрэг машинаа асаагаад гишгэлээ. Яарсан болоод ч тэр үү, хажуунаас орж ирсэн машиныг анзаарч амжилгүй мөргүүлчихлээ. Толгой хүчтэй доргисныг эс тоон хаалгаа нээх гэтэл энгэр маань нуль цус, гэтэл өнөө мөргөдөг эр цагдаа хүлээнэ гээд гүрийчих нь тэр. Хүлээж тэсэхгүй байсан учир замын хажуугаар өнгөрөх таксинд суутал “Нөхөр минь чи эмнэлэг бараадсан нь дээр.” гэж танихгүй жолоочийг хэлсээр байтал би өнөө ах руугаа зүглэлээ. Шалбархай төдий гэдгийг мэдэж байсан болохоор таксины жолоочийг яаруулсаар өнөө мөнгөө авлаа. Ахад баахан зэмлүүлж данжийн газартаа иртэл өнөө эр хүлээж тэсэхгүй болоод хамт ажилладаг хэдрүү маань асаад эхэлчихсэн байна. Тэгснээ цус нөж болсон намайг хүнээс мөнгө дээрэмдээд ирсэн гэж санасан бололтой айсан нь илт. “Үгүй чи наад мөнгөө аваад хурдхан явж үз.” гээд энгэрийн халааснаасаа баримтыг нь чулуудах шахам хөөж гаргалаа. Энэ явдал ингэсхийгээд намдаж, өнөө шарх маань тавлах тэр үед цагны эзэн ирлээ.
“Ахаа энэ баримтыг солиулъя аа. Нуль цус болчихсон, харахад эвгүй юм” гэнэ. “Зүгээр найз минь. Чи бид хоёроос өөр хэн ч наадахыг чинь хэрэглэхгүй. Бас нэгэнт бичсэн баримт өөрийн гэсэн дугаартай учир дахин үйлдэж болохгүй” гэж хэлээд түүнийг гаргахад аав минь нүдэнд харагдах шиг болсон юм даа.
Хүүгийнхээ ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй явуулах гэж хэдэн хүнийг өмнө нүүрээ улалзуулсан бол доо хөөрхий, гэж бодоход өнөө цустай баримтын эзэн үүнийг ойлгохгүй л болов уу гэж өөрийн эрхгүй бодогдсон юм даа.
Popular Posts
-
Хөргөгчний хаалгыг би уран бүтээлийн талбар гэж нэрлэх дуртай. Үе үе тэнд хоёр хүүхдийн зургийн үзэсгэлэн гарах. Хөдөөний нэгэн сумаас н...
-
Өдөр бүр их багаар мөнгөтэй харьцдаг болохоор залилж хуурах гэсэн хүнтэй байнга л таарна. Эхэндээ ч залилуулах үе бишгүй л байлаа. Гэхдээ э...
-
Бээжин хотод очих бүртээ орох дуртай газрын маань нэг энэ дэлгүүр. Хүн ихтэй, хөлс үнэртэй ч гэсэн ороод авсан тохиолдолд юун тэр халуун,...
-
Энэ номыг уншиж дуусахад үнэлгээ өгнө үү гэнэ. 4 од өгчихөөд бусдын үнэлгээг үзэхэд харьцангуй байх юм. 1-ийг өгсөн хүний ...
-
Нэг найз маань гэрт ирээд “Сольж унших ном байна уу?” гэж шүүгээг маань гүйлгэж харснаа “Өө чи чинь дандаа гадаад ном уншдаг юм уу? Монголы...
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
ReplyDeleteТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802