Popular Posts

Wednesday, June 17, 2015

"Adultery" by Paulo Coelho

Хосууд ханилан суугаад хэдэн жил өнгөрөхдөө бие биенээ хэтэрхий сайн мэддэг гэж боддог. Хайр сэтгэлээр холбогдож, үхэн үхтлээ хамт байна гэж амлах ч хүний сэтгэл л хойно холдож, ойртох өдөр олон. Хоёр биенээ хамгаалан зөв газар, зөв цагтаа зогсоно гэдэг агуу. Үгээр илэрхийлж боломгүй гэр бүлийн нарийн асуудал, нандин утсыг хөндсөн энэ номыг уншаад үзээрэй.

Шүхрээр буухдаа тэр нулимсаа барьж чадсангүй. Хөл нь газарт хүрэх мөчид бодит ертөнцөд буцаад ирэх мэт.Т үүний дотор нуугдаж, хэмлэн зовоож байсан хар бараан зүйлийг хөх тэнгэр, дүүлэн нисэх бүргэд, алсад харагдах уулс үргээж чадлаа гэж үү…

Өдөр бүр нэгэн хэвийн үргэлжлэх тэр мөч, тэр мэдрэмж…

Сайхан гэр бүл, сайн хань, хөөрхөн хүүхдүүд, сонирхолтой ажил гээд бүх зүйл түүнд байлаа. Гуч гарсан түүний амьдралд хүссэн бүх зүйл байсан ч яагаад ч юм битүүхэн гуниглаж, угаалгын өрөөндөө чимээгүй уйлна. Чухам юу дутагдаад байгаагаа ч мэдэхгүй, өнөө сайхан амьдрал нь улам нь утгагүй санагдаж, энэ байдлаа нуух гэж сэтгэлээр унана. Нойргүй хонох муухай шөнө ар араасаа үргэлжилж, сэтгүүлчийн ажил нь хүртэл сонирхолгүй санагдах болов. Чухам юунаас, хэнээс болоод юу хүсээд байгаагүй ойлгохгүй.
Ахлах сургуульд үерхдэг байсан хөвгүүнээсээ ярилцлага авах завшаан тохиолдоход өнөө бүх утгагүй амьдрал, өдөр бүр толинд хардаг өөрийнхөө хуурамч төрхийг түүний харцнаас олж харах нь тэр. Тэр ганцаараа биш ажээ. Сонгуульд нэр дэвшиж буй амжилттай яваа найз нь хүртэл өөр шиг нь байдалд орж аврал эрж байсан юм санж. Багын явдал санаанд орж, мөрөөдөөд амжилт олоогүй гэнэн насны шунал тачаалыг гүйцээх гэсэн шиг Жакобтой учир ургууллаа. Эхнэртээ үргэлж сэтгэл дундуур явдаг, ажлаас их зүйл байдаггүй гэх мэт залуугийн олон гомдлын үгсийг сонсоод тэр хариу хэлэх гэтэл амьдралд туниад байх зүйл бүсгүйд үнэндээ байсангүй. Бүх зүйл төгс төгөлдөр…
Хийсэн нүглээсээ ичиж, өөрийгөө зүхсэн хэдий ч хоёр дахь боломжийг өөртөө олгож, Жакобтай дахиад л уулзана. Удахгүй болох сонгуульд нэр дэвшигч Жакоб сэтгүүлч бүсгүйн хувьд нийтлэлийн нь гол сэдэв болохоос гадна өнөө дутагдаад байсан зүйлийг нь нөхөгч хүн болох учиртай гэж санасан хэрэг. Гэвч түүний санаснаар болсонгүй. Эхнэрийн нь далд утгатай хорон үгнээс болоод тэр хоёрыг хоёуланг нь чадмаар санагдаж, хар тамхи худалдан авч урхиндаа оруулах гэсэн ч  зүрх хүрсэнгүй. Сэтгэл судлаачдад хандсан ч хэн ч түүнд тусалж чадсангүй. Аргаа барахдаа бөөд хүртэл очиж үзэв. Түүний дотор юу гээч нь болоод байгааг ойлгоход улам хэцүү боллоо. Гэтэл өөрт нь тулгараад байгаа сэтгэлийн өвчин нөхөрт нь ч бас тусаж байжээ. Харин яаж түүнийг давж гараад юу ч болоогүй юм шиг яваад байж чадсан байна гэдэг нь сонин.


Өмнөх зохиолуудаа бодвол арай хөнгөн хэлбэрээр бичээ юу даа гэж бодогдлоо. Үйл явдал хөөж, өнөө сэтгэлд шингэтэл хэлдэг үгс ч багасчээ. Гэхдээ л таалагдсан шүү.

No comments:

Post a Comment